Ж.Депардье: Орос хүн байх шившигтэй байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Депардье: Орос хүн байх шившигтэй байна

/2023.2.6/ Францын жүжигчин Жерар Депардье 2013 онд ОХУ-ын иргэн болсон юм. Түүний иргэншлээ сольсон шалтгаан нь Францын татвар дэндүү өндөрт байв.

Харамсалтай нь, 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр буюу В.Путин Украинд дайн өдүүлсэн цагаас хойш түүний "Шинэ Орос" болох мөрөөдөл замхарчээ. Тэрээр энэ өдрөөс хойш Путинийг байнга шүүмжлэх болсон юм. "Энэ бол байж боломгүй үйлдэл" хэмээн Ж.Депардье Оросын өдүүлсэн дайныг жигшин өгүүлжээ. Түүгээр ч үл барам:

-Орос хүн байх үнэхээр ичгэвтэр байна. Орк, дээрэмчин, фашист, гэмт хэрэгтнүүдтэй хамт байх надад үнэхээр хэцүү байна. Би өөрийн цуглуулсан мөнгөнөөсөө Украины армид хандивлахаар илгээсэн. Франц Улсын удирдагчдаас миний иргэншлийн асуудлыг шийдэж өгөхийг хүсье гэжээ.

Оросууд Депардьег хэдийнээ "Урвагч" хэмээн нэрлэж, гадуурхаж эхэлжээ.

Эх сурвалж: charter97

М.Удвал: Эрт илрүүлгээр жил хүрэхгүй хугацаанд 156 ХҮН ХАВДАРТАЙ гэж оношлогдлоо
М.Удвал: Эрт илрүүлгээр жил хүрэхгүй хугацаанд 156 ХҮН ХАВДАРТАЙ гэж оношлогдлоо
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.