/2023.2.6/ Монголын Цагаан сарын шинийн нэгний өдөр хоёрдугаар сарын 21-нд тохиож байна.
Энэ нь мягмар гараг юм. Хуульд заасанчлан Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг. Тиймээс бүх нийтээр мягмар, лхагва, пүрэв гарагуудад амрах нь.
Харин даваа гараг битүүн бол 24-ний баасан гараг Шинийн 4-ний өдөр тохиох юм.
Сонирхуулахад, Хөдөлмөрийн тухай хуульд “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан байсан.
Гэвч шинэ хуульд энэ өдрийг заагаагүй юм. Тиймээс өнгөрөгч оны нэгдүгээр сараас эхлэн ажил амралтыг зохицуулдаг байсныг болиулсан билээ.