Хүүхдийн мөнгийг энэ сарын 16-нд олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн мөнгийг энэ сарын 16-нд олгоно

/2023.02.03/ XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 21-ний мягмар гарагт тохионо.

Тиймээс уламжлалт баяр болох гэж буйтай холбогдуулан хүүхдийн мөнгө, насны хишиг, алдарт эхийн одон, "Цалинтай ээж" хөтөлбөрийн тэтгэмжийг олгох хуваарийг наашлуулсан байна. Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын эх сурвалжийн мэдээлснээр хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмж, насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин ахмад настнуудын тэтгэврийг хоёрдугаар сарын 12-нд олгох аж.

Сангийн сайд Б.Жавхлан гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг цагаан сар болох гэж буйтай уялдуулж хоёрдугаар сард урьдчилж олгоно гэдгээ мэдэгдэж байсан. Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгох тов одоогоор тодорхой бус байна.

Хүүхдийн мөнгөний асуудлаар өрхийн мэдээлэл нь зөрүүтэй иргэд хоёрдугаар сарын 8-ны 17:00 цагаас өмнө анхан шатны нэгждээ хандаж засуулахыг ХНХЯ-наас санууллаа.

16 настай хүүхэд тээврийн хэрэгсэл хулгайлсан хэргийг илрүүллээ
16 настай хүүхэд тээврийн хэрэгсэл хулгайлсан хэргийг илрүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.