/2021.8.30/ Өнгөрөгч бямба гарагт загас агнуурын нэг завинд багтаасан 539 дүрвэгчийг Италийн эргийн хамгаалалтынхан аварчээ.
Ливиэс ирсэн тус завин дээр олон тооны хүүхэд, эмэгтэйчүүд мөн байжээ.
Хил хязгааргүй эмч нарын багийнхан дүрвэгчдийн биед үзлэг хийхэд, тэдний цөөнгүй хувь нь хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй байжээ. Тиймээс тус хэргийг Италийн албаныхан шалгаж эхэлсэн байна.
Дүрвэгчдийн буусан Италийн Лампедуза арлын захирагч Тото Мартелло "Энэ бол сүүлийн жилүүдэд бидний нэг өдрийн дотор хүлээж авсан хамгийн олон дүрвэгч байлаа" хэмээжээ. Энэ арлын хувьд дүрвэгчдийн хуаран нь 300 хүрэхгүй хүний хүчин чадалтай. Тиймээс нөхцөл байдал хүндхэн байгаа ажээ.
Эх сурвалж: BBC