Хугацаат цэргийн алба хаагчид тогоочийн мэргэжил эзэмшиж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хугацаат цэргийн алба хаагчид тогоочийн мэргэжил эзэмшиж байна

May be an image of 2 people, people standing, people sitting, food and indoor

/2021.08.30/: Монгол Улсын Засгийн газраас 2021 онд гаргасан "Ажилгүйдэлтэй тэмцэх, залуучуудыг ажил мэргэжилтэй болгох төсөл"-ийн хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Монголын ресторан, зоогийн газрын холбоотой хамтран Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын хугацаат цэргийн алба хаагчидтай Тогооч бэлтгэх сургалтыг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байрлалд зохион байгуулж байна.

Сургалтад Зэвсэгт хүчний 016, 015, 120, 326, 014 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн хүсэлтээр суралцаж байна.

May be an image of 2 people, people sitting, people standing and indoor

Энэхүү сургалтыг Монголын ресторан, зоогийн газрын холбооны дэд захирал С.Батбаатар удирдан зохион байгуулж байгаа бол "Гүн шим" рестораны захирал Ш.Эрдэнэхүү, ШУТИС-ийн технологич багш Н.Долгорсүрэн нар онолын хичээлийг, "Модерн номадс" рестораны ерөнхий тогооч Л.Алтаншагай, Б.Бархассүрэн, хүнсний үйлдвэрийн дарга Г.Соёлмаа нар дадлагын хичээлүүдийг нь тус тус удирдан зохион байгуулж байгаа юм.

Сургалтын төгсөлтийн ёслол энэ сарын 26-ны өдөр болох бөгөөд энэ үеэр хугацаат цэргийн алба хаагчид тогоочийн мэргэжлийн үнэмлэхээ гардан авахаас гадна өөрсдийн хийсэн гарын хоолоор үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: БХЯ

Олон улсын олимпиадаас медаль авбал нэг удаад урамшуулна
Олон улсын олимпиадаас медаль авбал нэг удаад урамшуулна
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.