ЭЕШ-д өндөр оноо авч тэргүүлвэл гадаадад суралцах тэтгэлэг олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ-д өндөр оноо авч тэргүүлвэл гадаадад суралцах тэтгэлэг олгоно

/2021.08.30/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг оюутан, сурагчдад нэрэмжит тэтгэлэг олгох, урамшуулж байх тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох болон Олон улсын олимпиадад амжилттай оролцохыг дэмжиж, урамшуулж байх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргалаа.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар мэдээлэл хийв.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ:

Дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, нийслэлийн хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг иргэнийг Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад бэлтгэх дотоодын төрийн өмчийн их сургуулийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх, үүнийг амжилттай төгсөж, дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг олгоно.

Мөн Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад медальт байрт шалгарсан сурагч дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг авах юм.

Нэрэмжит тэтгэлгээр суралцуулах мэргэжлийн хуваарилалтыг Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлтэй уялдуулан тогтоох бөгөөд тэтгэлгээр суралцаж төгссөн иргэн орон нутагтаа ажиллана. Ажлын байраар хангах зэрэгтэй холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгах талаар судалж, зохион байгуулахыг зарлигт тусгажээ.

Ерөнхийлөгчийн тэтгэлгээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж, жил бүрийн гуравдугаар улиралд багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлнэ.

Нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах юм.

Эх сурвалж: МУЕТГ

Хариуцлагын гэрээний хяналтыг сайжруулах үүрэг өглөө
Хариуцлагын гэрээний хяналтыг сайжруулах үүрэг өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.