Хариуцлагын гэрээний хяналтыг сайжруулах үүрэг өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хариуцлагын гэрээний хяналтыг сайжруулах үүрэг өглөө

/2021.08.30/: Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг цахимаар зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 17 үүрэг, даалгавар өгснөөс 80.7 хувийн биелэлттэй байна. Нийслэлийн хэмжээнд 11.821 аж ахуйн нэгж, байгууллагатай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж байгаагаас өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 2851 объект, байгууллагад үзлэг шалгалт явуулжээ. Тэдгээрээс 936 зөрчил дутагдал илэрсний олонх нь түр журам зөрчсөн, хүн хоорондын зай баримтлаагүй зөрчил байсан байна

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нарт үүрэг өглөө. Үүнд:

-Коронавируст халдварын цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг нэмэгдүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах,

-Эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх,

-Нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, техникийн аюулгүй байдалд хяналт тавих,

-Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоог сайжруулах, харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллаж буй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутмын уялдаа холбоотой ажиллах,

-Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэргийг үүрэг болголоо.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

МҮОНРТ-ийн захирлын сонгон шалгаруулалт хууль бус явагджээ
МҮОНРТ-ийн захирлын сонгон шалгаруулалт хууль бус явагджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.