Хүйтний хөндий- Арвайхээр чиглэлийн автозамыг шинэлэг технологиор засварлаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүйтний хөндий- Арвайхээр чиглэлийн автозамыг шинэлэг технологиор засварлаж байна

May be an image of road

/2021.08.30/: Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн энэхүү авто зам нь 1987 онд баригдсан автозам бөгөөд Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий аймгийг холбох гол чухал хэсэг юм.

Энэхүү авто замд 2004 оноос хойш их засвар хийгээгүй бөгөөд маш их эвдрэлтэй, иргэд тээвэрчид дээрх чиглэлд зорчиход хамгийн хүндрэлтэй авто замуудын нэг юм. Харин Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өнгөрсөн дөрөвдүгээр сард их засварын ажил нь эхлээд авто замын бүтээн байгуулалтын ажил амжилттай үргэлжилж байна.

Тус замын бүтээн байгуулалтад 150 гаруй ажилтан, 70 гаруй тоног төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд 50 гаруй туслах ажилтныг тухайн орон нутгаас ажиллуулж, нийгмийн баталгаагаар хангаж байгаа юм.

Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын их засвар нь хуучин замыг бүрэн сэргээн шинэчилж, шинэлэг шийдлээр хийгдэж буйгаараа онцлог бөгөөд хуучин 5 см асфальтбетоныг доод суурьтай нь 25 см зузаан цементээр бэхжүүлж, дээр нь 5 см харлуулсан суурь асфальт цутгасны дараа нэмж өнгөн асфальт 3 см хийгдэх юм.

Ийнхүү хуучин асфальт бетоныг суурьтай нь бэхжүүлж байгаа энэхүү технологи монголд өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд замын чанарт ихээхэн давуу талтай технологи гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Авто замын их засвар 2023 оны дөрөвдүгээр сард бүрэн дуусч, ашиглалтад орох бөгөөд замын чанар, арчлалтыг гүйцэтгэгч компани ашиглалтад оруулснаас хойш 3 жилийн хугацаанд бүрэн хариуцах юм.

May be an image of standing and outdoors

Эх сурвалж: ЗТХЯ

Ц.Амаржаргал: Хэчнээн ядуу ч хүүхдүүд ээж, аавынхаа дэргэд л хамгийн жаргалтай
Ц.Амаржаргал: Хэчнээн ядуу ч хүүхдүүд ээж, аавынхаа дэргэд л хамгийн жаргалтай
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.