/2022.12.30/ Их Британид төвтэй, эрүүл мэндийн дата мэдээллийн Airfinity байгууллагаас Хятад улсад ковидын улмаас өдөрт 9000 орчим хүн амиа алдаж байна гэж мэдээллээ.
Арванхоёрдугаар сарын 1-ээс хойшх хугацаанд нас баралт нь 100 мянгад хүрч, нийт халдвартай хүний тоо нь 18,6 саяд хүрсэн гэв.
Энэ байгууллагын тооцоолж байгаагаар 2023 оны нэгдүгээр сар гэхэд тус улсад халдвартай хүний тоо өдөрт 3,7 саяар бүртгэгдэх магадлалтай байна. Мөн ковидоос үүдэлтэй нас баралт өдөрт 25 мянгад хүрч болзошгүй ажээ.
Харин БНХАУ-ын албан ёсны мэдээгээр өдөрт 10 хүн нас барж байгаа хэмээн мэдээлж байна.
Эх сурвалж: Ройтерс