/2022.12.29/: Тайландтай хиллэдэг Камбожийн зочид буудал-казинод гал гарсны улмаас 10 хүн амиа алдсан тухай цагдаа болон орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Хилийн бүсэд орших Поипет хотын "Гранд Даймонд Сити" зочид буудлын казинод орон нутгийн цагаар лхагва гарагийн 23:30 орчимд гал гарсан байна.
Гал гарах үед барилгад 400 орчим хүн байсан гэж цагдаа нар мэдэгдэв.
The Guardian сайтын видео бичлэг дээр хүмүүс галаас амьд гарахын тулд дээд давхраас үсэрч байгаа нь харагдаж байна.
Одоогоор гал гарсан шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд холбогдох албаныхан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.
Шархадсан хүмүүсийн заримыг Тайландын Са Каэо мужийн эмнэлгүүдэд шилжүүлсэн гэж Тайландын Гадаад хэргийн яамны ажилтан Франс мэдэгдэв.
Поипет хот бол хоёр улсын хоорондох иргэдийн зорчдог гол гарц бөгөөд Тайландад мөрийтэй тоглоом тоглох нь ихэвчлэн хууль бус байдаг тул Тайландчууд энэхүү хотод казино тоглохоор ихээр ирдэг байна.
Эх сурвалж: ВВС