/2022.12.21/ Нүүрсний хэрэгтэй холбоотой хяналтын шалгалт яг одоо Төрийн ордонд болж байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн төлөөлөл асуулт асууж байна.
"Дорнод эв нэгдэл" ТББ-ын төлөөлөл Ц.Гэрэлт-Од:
-Төрийн ордонд орохоор нүцгэлж шаардлага тавьсан 30 залууг бүгдийг нь ачаад Дэнжийн мянгад байгаа түр саатуулах газарт хорьчихсон байна. Нийслэлээс 2 гэр барьж өгсөн байдаг. Гэтэл өчигдөр Нийслэлийн цагдаагийн газрын хэдэн хурандаа ирээд ачаад явсан. Та нар гэрээ харамлаад байгаа юм уу. Ард түмний үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хясан боогдуулаад байгаа юм уу. Гэрээ харамлаад байгаа бол 4 айлын гэрийг буулгаж авчраад барья. Харин та нар зөвшөөрлийг нь олго.
Хоёрдугаарт, 5 хуулийг яаралтай горимоор хэлэлцэж баталж өгөхийг шаардаж байна. Дэг тохирох үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарыг оруулж ирэхийг хүссэн. Гэсэн ч орж ирээгүй байна. УИХ-ын дарга аа 5 ширхэг хуулийг 5 минутын дотор батлаад өг. Энэ бол ард түмний шаардлага.
Та нар Авлига албан тушаалын хуулийн 22.1-ийг авлигачдад боломж олгосон дутуу хууль баталсан. Үүнийгээ янзалж өгөөч. Хоёрдугаарт, Газрын тосны тухай хууль. Гуравдугаарт, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль. Дөрөвдүгээрт, Ашигт малтмалын тухай хууль.