ЦЕГ: Нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлсэн 30 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлсэн 30 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлж байна

/2022.12.21/ Өнөөдөр Төрийн ордны баруун хаалганы гадна жагсаж буй иргэд нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэдний заримыг нь цагдаагийн алба хаагчид хүчээр түргэн тусламжийн машинд суулгаж, хувцсыг нь өмсгөсөн юм.

Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас тайлбар өглөө. Тодруулбал:

-Иргэдэд осголтын зэрэг тогтоогдож, цаашлаад амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол үүсэх эрсдэл бий болсон. Тиймээс Эрүүл мэндийн байгууллагаас цагдаагийн алба хаагчдыг дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүссэн тул цагдаагийн байгууллагаас дээрх иргэдийг эрүүл мэндийн байгууллагын автомашинд суулгасан. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газраас дээрх 30 иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн Хууль зүйн туслалцааны төв, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нар хамтран иргэдийн биед үзлэг хийж байна гэлээ.

“Залуус маань жагссаны үр дүнд сонсголоо амжилттай зохион байгуулж байна“
“Залуус маань жагссаны үр дүнд сонсголоо амжилттай зохион байгуулж байна“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.