/2022.12.21/: Элон Маск "Твиттерийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээж авахуйц тэнэг хүн олдвол огцорно" гэж мэдэгджээ.
Тэрээр өмнө нь Twitter-ийн санал асуулгын дүнг дагаж мөрдөхөө амласан бөгөөд хэрэглэгчдийн 57.5 хувь нь түүнийг твиттерийг орхихыг хүсэж саналаа өгсөн байна.
Түүнийг орлох хүн олдсоны дараа тэр программ хангамж, серверийн багийг хариуцан ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Should I step down as head of Twitter? I will abide by the results of this poll.
— Elon Musk (@elonmusk) December 18, 2022
Маск аравдугаар сард твиттерийг худалдаж авснаас хойш ажилчдынх нь тал орчим хувийг халсан бөгөөд баталгаат тэмдэг буюуц цэнхэр тэмдэгтийг төлбөртэй болгох функцийг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн юм.
Иргэний эрх чөлөөний байгууллагууд ч түүний контентыг зохицуулах хандлагыг шүүмжилж, үзэн ядсан үг хэллэг, ташаа мэдээллийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна гэж буруутгаж байна.
Баасан гарагт Маскийг НҮБ болон Европын холбоо Твиттерээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлдэг зарим сэтгүүлчийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан буруушаав.
НҮБ хэвлэл мэдээллийн эрх чөлөөг "тоглоом биш" гэж жиргэсэн бол ЕХ Твиттерт хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлэв.
Судалгааны үр дүн гарсны дараа Маскийн хэлснээр сошиал медиа платформыг эзэмших хэн нэгнийг олох нь бэрхшээлтэй байж магадгүй юм. Зарим хүмүүс Твиттерийн үүсгэн байгуулагч Жэк Дорси компаниа удирдахаар эргэн ирж магадгүй гэж таамаглаж байна. Тэрээр 2021 оны арваннэгдүгээр сард гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгсөн юм.
Эх сурвалж: BBC