/2022.12.21/: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр дайчилгааны бэлтгэл болон дайчилгаатай холбоотой эрх бүхий байгууллагуудын хооронд зохицуулалт хийх ажлын хэсэг байгуулах үүрэг даалгавар өгсөн гэж Кремлийн мэдэгдлээ.
Путин "Дайчилгааны бэлтгэл, дайчилгаа, тусгай ажиллагаанд оролцож буй ОХУ-ын иргэд, тэдний ар гэрийнхний нийгэм, хууль эрх зүйн хамгааллын асуудлаар төрийн байгууллага, байгууллагуудын харилцан хамаарлыг хангах ажлын хэсэг байгуулах" үүрэг даалгавар өгсөн гэж тус мэдэгдэлд дурджээ.
Арваннэгдүгээр сарын 25-нд Путин Украинд байлдаж буй цэргүүдийн ээжүүдтэй уулзах үеэрээ, Оросын "тусгай ажиллагаа"-д оролцож байгаа цэргүүдийн бэлтгэл сургуулилт, хоол хүнсний хангамж, зохих дүрэмт хувцас дутмаг байгаатай холбоотой зөрчлийн талаарх мэдээллийг нягталж үзэхээ амласан юм.
Эх сурвалж: CNN