97 настай эмэгтэйг 10 мянга гаруй хүн амины хэрэгт буруутгаж шийтгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

97 настай эмэгтэйг 10 мянга гаруй хүн амины хэрэгт буруутгаж шийтгэжээ

German court convicts 97-year-old ex-secretary at Nazi camp

/2022.12.21/: Нацист Германы хорих лагерийн нарийн бичгийн дарга асан 97 настай эмэгтэйг 10,505 хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгасан эцсийн шүүх хурал болж магадгүй байна.

Ирмгард Фурчнер нь 1943 оноос нацистуудын булаан эзэлсэн Польшийн Гданьск хотын ойролцоох Штутхоф хуаранд стенографич, бичгийн машинчаар ажиллаж байсан бөгөөд 1943 оноос 1945 онд эцэс хүртэл ажиллаж байжээ.

Түүнд өнгөрсөн мягмар гарагт Германы Итзехое хотын шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.

German court convicts 97-year-old ex-Nazi secretary | localmemphis.com

Гэмт хэрэг үйлдэх үедээ Фурчнер нь өсвөр насны хүүхэд байсан тул 97 настай эмэгтэйг насанд хүрээгүйчүүдийн шүүхээр оруулсан байна. Ингэхдээ түүний ялыг насанд хүрээгүйчүүдийн тэнсэн харгалзах ялаар тогтооно гэж шүүхээс мэдэгдэв.

Фурчнер шүүх хурал эхлэхээс долоо хоногийн өмнө оргон зайлсан боловч хэдхэн цагийн дараа эрх баригчид түүнийг олжээ. Эцсийн эцэст шүүх хурал өнгөрсөн оны сүүлээр эхэлсэн юм.

АНУ-ын Холокостын дурсгалын музейн мэдээлснээр Штутхоф хуаранд хэдэн арван мянган хүн харгис хэрцгий нөхцөлд хоригдож, 60 мянга гаруй хүн нас баржээ.

Герман Улс сүүлийн жилүүдэд нацистын дайны гэмт хэрэг үйлдэгчдийг хэтэрхий оройтохоос нь өмнө шүүхээр яаравчилж байгаа юм. Гэвч дайны гэмт хэрэгт холбогдох хүмүүсийн багахан хэсэг нь л шүүхээр шийдэгдсэн гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Эх сурвалж: CNN

“Юнивишн“ ХХК-г үнэ нэмсэн шалтгаанаа мэдээлэх үүрэг өгсөн ч МЭДЭЭЛЭЭГҮЙ
“Юнивишн“ ХХК-г үнэ нэмсэн шалтгаанаа мэдээлэх үүрэг өгсөн ч МЭДЭЭЛЭЭГҮЙ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.