/2022.12.21/: Иргэдийн зүгээс Юнивишн ХХК-г мэдээлэл өгөлгүй, нууцаар үнээ нэмсэн тухай Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан юм.
ШӨХТГ-аас уг асуудлыг хянаад хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл өгөөгүй гэх асуудалд нь зөрчлийн хэрэг нээж, үнэ тарифаа хянуулаагүй нэмсэн асуудлыг нь харьяаллын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсний хариуд ХХЗХ-оос дараах албан бичгийг ирүүлжээ.
Албан бичигт дурдсанаар ХХЗХ-оор хянуулж батлуулаагүй үнэ тарифыг хэрэглэгчдэд мөрдүүлэхгүй байх талаар Юнивишн ХХК-д мэдэгдсэн байна.
Өрсөлдөөний тухай хуулиар давамгай байдалтай болон зүй ёсны монополь ААН-үүдэд ШӨХТГ хяналт тавих зохицуулалттай ч 2016 онд хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр зохицуулалттай салбаруудын үнийг тухайн зохицуулах хороод нь өөрөө хянахаар өөрчлөн баталсан байдаг аж.
Эх сурвалж: ШӨХТГ