Д.Мөнх-Эрдэнийг 1 сар хорих шүүхийн шийдвэр гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнийг 1 сар хорих шүүхийн шийдвэр гарчээ

No description available.

/2022.12.20/: Өөрийн сошиал сувгаараа дамжуулан шууд дамжуулалт хийдгээрээ олонд танигдсан Хөх хот дахь консул асан Д.Мөнх-Эрдэнийг ажлынх нь өрөөнөөс баривчилсан тухай сошиалд орчинд тараад буй.

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэд таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай холбогдох байгууллагаас мэдээллээ.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “...Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн байна.

Шүүх мөн өдөр хянан хэлэлцээд хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг судалж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдсон тул яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Эх сурвалж: ШҮҮХ

100 гаруй компанийн оролцсон үндэсний цахим их дэлгүүр нээлтээ хийлээ
100 гаруй компанийн оролцсон үндэсний цахим их дэлгүүр нээлтээ хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.