100 гаруй компанийн оролцсон үндэсний цахим их дэлгүүр нээлтээ хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

100 гаруй компанийн оролцсон үндэсний цахим их дэлгүүр нээлтээ хийлээ

May be an image of 9 people, people standing, suit and indoor

/2022.12.20/: Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн программ хангамжийн худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гаргаж, үргүй зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний программ хангамжийн их дэлгүүр www.MINDGOLIA.mn системийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус платформыг ашиглаж эхэлснээр дотоодын компаниудын хөгжүүлсэн системийг дотоод, гадаадын олон байгууллага шууд ашиглах боломжийг нээх, тендер зарлаж программ захиалдаг тогтолцоог халах, цаг хугацааг бодитоор хэмнэх, төсвийн хэмнэлтийг бий болгох, системүүдийн харилцан уялдааг хангах, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зэрэг давуу байдлыг төрд бий болгох юм.

May be an image of indoor

Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын бичиг баримтуудад туссаны дагуу Монгол Улсын Засгийн газар “Цахим Үндэстэн” болох зорилтыг тавин бүтцийн болон тогтолцооны өөрчлөлтүүдийг хийж, хууль эрх зүйн шинэчлэлүүдийг эрчимтэй эхлүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, Улсын Их Хурлаас цахим хөгжлийг дэмжсэн багц хуулиудыг баталлаа. Эдгээр хуулиудын хэрэгжилтийг хангаж ажиллах болон цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын бүтцэд Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамыг байгуулж, өдгөө нэг жил болж байна. Энэ хугацаанд тус яам Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн хүнд суртал, шударга бус явдлыг таслан зогсоох чиглэлд онцгой анхаарал хандуулж “Төрийн цахим шилжилт”-ийг эрчимжүүлэн, төрийн үйлчилгээний “E-Mongolia” цахим платформыг хөгжүүлэх зэрэг ажлуудыг амжилттай хийж хэрэгжүүлж байна.

Түүнчлэн "И-Монгол" Академийг шинээр байгуулж төрийн үйлчилгээг цахимжуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд суурь болон дэмжих системүүдийг эрчимтэй хөгжүүлж, салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллаж байгаа билээ.

May be an image of 1 person and standing

Тэгвэл Өнөөдөр бид хамтдаа цахим шилжилтийн томоохон алхам болсон Программ хангамжийн их дэлгүүр Mindgolia цахим платформыг нээж түүхийн бас нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байна.

Энэхүү платформыг нэвтрүүлснээр төрийн байгууллага төсвийн хөрөнгөөр мэдээллийн технологи, програм хангамжийн худалдан авалт хийхдээ нэн тэргүүнд дотоодын компаниудынхаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг байх боломжийг бүрдүүлж буйгаараа чухал алхам гэж үзэж байна.

Тус системд одоогийн байдлаар 100 гаруй компанийн 180 орчим бүтээгдэхүүн байршсан ба өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Монгол инженерүүдийн оюун ухаанаар бүтсэн программ хангамжийн их дэлгүүрээс өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнийг сонгоход энэ систем туслах юм байна.

Мөн Уг системийг хөгжүүлж туршсан сүүлийн 30 хоногт 5 төрлийн 4,5 тэрбум төгрөгийн системийг 21 аймгийн 248 ЕБС хэрэглэснээрээ төлбөрийг нь төлөх нөхцөлтэйгөөр худалдан авчээ.

May be an image of 5 people, people standing and indoor

Эх сурвалж: ШСАА

Узбекистан Улсад нийлүүлэх Халал махны экспортыг нэмэгдүүлнэ
Узбекистан Улсад нийлүүлэх Халал махны экспортыг нэмэгдүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.