“Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж буй УИХ-ын гишүүд сонсголд ирж, тайлбараа өг“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж буй УИХ-ын гишүүд сонсголд ирж, тайлбараа өг“

/2022.12.20/ Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг энэ 21-ний өдрийн 10.00 цагт зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Ганболд, Т.Доржханд нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Нүүрсний хэрэгт холбогдсон 17 хүний дотор манай УИХ-ын зарим гишүүний нэр орчихсон байгаа. Эрх баригч намын 5 гишүүн бий. Тухайлбал Ш.Раднаасэд гишүүн "Энэ асуудлын жинхэнэ эзэн бол сайд болсон УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан шүү дээ. Түүний холбоо хамааралтай хүмүүс л хийсэн, томилгоонууд нь байгаа" гэж байгаа. Тэрээр удаа дараа хэвлэлээр ингэж ярьсан. Мөн УИХ-ын чуулган дээр ч гэсэн ярьж байгаа.

Түүнчлэн дээрх 5 гишүүн "Жинхэнэ эздийг чинь зарлана шүү" гэж яриад байна. Энэ хүмүүсийг суулгаж байгаад яриулья. Мөн зарлаад байгаа УИХ-ын нөлөө бүхий гишүүд нь хүрч ирээд тайлбараа өг. Ингэж байж жинхэнэ хулгайч нь яг хаана байгаа нь мэдэгдэнэ.

Урагш, баруун тийш явсан хоёр төмөр зам бий. Нэгнийх нь гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб ажилласан. Энэ штабын удирдлагыг ирж мэдээллээ өг гэж байна. Хяналт тавих ёстой "Тавантолгой төмөр зам"-ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Удаанжаргал зугтчихсан. Шийдвэр гаргасан Х.Баттулга нь зугтсан. Одоо бидэнд захиалагч, гүйцэтгэгч хоёр л байна. Захиалагч нь "Эрдэнэ таван толгой" ХК. Захирал нь хоригдож байна. Хоёр гүйцэтгэгч байна. Нэг нь "Бодь интернэшнл" нөгөөх нь Зэвсэгт хүчний жанжин штаб. Хүрч ирээд мэдээллээ өг.

Маргааш иргэд мэдээллээ олж авах боломжтой цор ганц өдөр. Тийм учраас иргэд, судлаачид, уурхайчид, эдийн засагчид идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна гэв.

“Нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 хүнийг бүгдийг нь сонсголд оролцуулъя“
“Нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 хүнийг бүгдийг нь сонсголд оролцуулъя“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.