Утаажилтын бүсээс 36 иргэнийг гаргажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Утаажилтын бүсээс 36 иргэнийг гаргажээ

/2022.12.19/: Нийслэлийн хэмжээнд энэ сарын 12-18-ны өдрүүдэд гал түймрийн 43, аврах ажиллагааны 11, нийт 54 удаагийн дуудлагаар гал түймрийн аюулаас 1.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаалжилтын бүсээс 36 иргэнийг гарган ажиллажээ.

Дуудлагын тоог өмнөх оны 7 хоногийн мөн үеийнхтэй харьцуулбал 14.8 хувиар өссөн байна.

Иймд иргэн та:

  • Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах,
  • Халуун цогтой үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
  • Гэмтэлтэй цахилгааны утсыг ашиглахгүй байх, цахилгааны утас болон уртасгагчны ачаалаллыг хэтрүүлэхгүй байх,
  • Бага насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр үлдээхгүй байх,
  • Шүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалж хэвшихийг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: НОБГ

Э.Содномпилжээ дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ
Э.Содномпилжээ дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.