/2022.12.19/: Аргентин-Францын багууд дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн гайхалтай финалын тоглолтыг үзүүлж Аргентин гурав дахь удаагаа түрүүлснээр Лионель Месси мөрөөдлөө биелүүллээ.
35 настай Месси болон Францын шигшээ багийн тоглогч 23 настай Килиан Мбаппе нарын ширүүн тулаан болж үзэгчдийг шатаасан гайхалтай тоглолтын дараа Аргентины шигшээ баг 4-2 харьцаатай ялалт байгууллаа.
Францын супер од хет-трик хийсэн нь 1966 оноос хойш Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд анхны тохиолдол байсан ч харамсалтай нь тэдний баг хожигдлоо.
Аргентины баг тоглолт эхэлснээс хойш хэдхэн минутын дотор 2 гоол оруулж Францын хөгжөөн дэмжигчдийг уй гашууд автуулж байлаа.
Гэвч тоглолтын 79 дэх минутад Осман Дембеле Анхель алдаа гаргаснаар Францын найдвар Мбаппе торгуулийн цохилтоор гол оруулснаар Францын баг сэрлээ.
Үүнээс хойш ердөө 2-хон минутын дараа Францийн баг Аргентины хаалганд дахин нэг гоол оруулж тоглолтыг тэнцүүлж эхэлсэн юм.
Шүүгч эхлээд 8 минут өгсөн ч тэнцсэн тул нэмэлтээр 30 минут сунгасан юм. Сунгасан цагийн 17 дахь минутад Аргентины баг Францийн хаалганд гайхалтай гоол оруулж тоглолтыг тэргүүлсэн хэдий ч нөгөө л Мбаппе торгуулийн цохилтоор оноог эргүүлэн тэнцүүлснээр хоёр баг торгуулийн цохилтоор асуудлаа шийдвэрлэхээр боллоо.
Торгуулийн цохилтоор Аргентин илт илүүрхэж чадсанаар дэлхий даяар хүсэн хүлээж байсан дэлхийн аваргын цомыг хүртэж чадлаа.
Эх сурвалж: ВВС