Андлалын хөшөөг шүүмжилсэн нь талийгаачийн гэр бүлд хүндээр нөлөөлсөн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Андлалын хөшөөг шүүмжилсэн нь талийгаачийн гэр бүлд хүндээр нөлөөлсөн

/2021.08.26/ Андлалын хөшөөтэй холбоотой асуудлаар өнөөдөр БОАЖЯ-ны сайд Н.Уртнасан мэдээлэл өглөө.

Тус хөшөө нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, барималч Д.Эрдэмбилэг агсны бүтээл юм.

Зураг төслийг зохион бүтээсэн Д.Эрдэмбилэг барилгын ажил явагдаж байх үед нас барсан.

Тиймээс зураг төслийг үргэлжлүүлэхэд хүндрэл гарсан байна. Цахим орчинд андлалын хөшөөний талаар шоглосон, шоолсон үзэгдэл давамгайлж байсан нь Эрдэмбилэг агсны гэр бүлд хүндээр тусч барилгын ажлыг цуцлах хүсэлт гаргажээ.

Их Эзэн Чингис хаан Боорчитой анд бололцсоныг бэлгэдэн Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө” гэх 18 метр цогцолборыг барьсан билээ.

Ийнхүү тус хөшөөг нураах болсонтой холбогдуулан БОАЖЯ-наас 1 тэрбум 900 сая гаруй төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлэх хүсэлтийг Хос санаа компанид өгсөн. Хос санаа компани улсыг хохиролгүй болгоё гэсэн албан бичгийг явуулсан.

Андлалын хөшөөг шоглож, шүүмжилж байгаад Д.Эрдэмбилэг агсны гэр бүл эмзэглэж оюуны өмчийн бүтээлийг Өвөрмонголд ашиглуулахаар болжээ.

Мөн БОАЖЯ-нд барилгын ажлыг зогсоож, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байх хүсэлтийг талийгчийн гэр бүлийн зүгээс хүссэн гэв.

Оюуны өмчийг ашиглуулахгүй гэх гэр бүлийн шийдвэр нь "Андлалын өргөө-"г нураахад хамгийн их нөлөөлсөн. Энэ тал дээр хуульч нар ажиллаж гэр бүлийн зүгээс оюуны өмчийг ашиглуулахгүй гэсэн тохиолдолд ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэсэн шийдвэрт хүрсэн байна.

Хятад, Австралийн хамтарсан компани литийн шинэ үйлдвэр нээлээ
Хятад, Австралийн хамтарсан компани литийн шинэ үйлдвэр нээлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.