ОХУ багш нарын цалин хөлс, нийгмийн асуудалд анхаарна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ багш нарын цалин хөлс, нийгмийн асуудалд анхаарна

New Teachers: How to Develop 'The Look' | Edutopia

/2021.08.26/: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт олон нийтийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр "Оросын эрх баригчид багш нарын цалин хөлсний тогтолцоог сайжруулах бодолтой байгаа боловч энэ тохиолдолд төсвийн боломжийг харгалзан үзэх нь чухал юм" гэж хэлжээ.

Уулзалтанд оролцогсод олон нийтийн дунд багш нарын нэр хүндийг сайжруулах хэрэгтэй. Үүний тулд залуу багш нарыг дэмжих нэмэлт арга хэмжээ авах, багшийн ажлыг мэдээллийн хэрэгслэлээр зөв танин ойлгуулах хэрэгтэй байгааг дурдсан ба төрийн тэргүүн энэхүү саналыг зөв зүйтэй гээд "Юуны өмнө бид цалин хөлсний тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Засгийн газрын зарим гишүүдийг айлгахгүйн тулд би одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй, гэхдээ тодорхой төлөвлөгөө бидэнд байгаа. Багшлах мэргэжлийн нэр хүндийг өсгөхөд туслах арга хэмжээнүүдийг авч, цаашид хэрэгжүүлэх болно" гэж В.Путин хэлэв.

Тэрээр анги даалтын мөнгө болох 5 мянган рублийн төлбөрийн талаар ярьсан ба "Энэ бол зүгээр л жаахан мөнгө. Анги удирдах чухал ажлын үнэлгээ гэж бид үзэж байна. Гэхдээ бид нийгэмд тулгарч буй асуудлаа системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй. Боловсрол бол хамгийн чухал салбаруудын нэг" гэж ерөнхийлөгч тэмдэглэв.

Үүнээс гадна Путины үзэж байгаагаар энэ салбарт ажиллахаар ирсэн хүмүүсийг дэмжих нь чухал юм. Үүний тулд зарим арга хэмжээг аль хэдийн авч хэрэгжүүлснийг тэр дурсав. Жишээлбэл, өнөөдөр ахлах курсын оюутнууд багшлах эрхтэй болж байгаа бөгөөд тэд сургуульд ажиллаж болно.

Төрийн тэргүүний хэлснээр, "залуучууд багшийн ажил ямар байдгыг урьдчилсан байдлаар мэдрэх нь маш чухал юм" гээд Путин "Тэд энэ мэргэжлээр, хүүхдүүдэд чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Бид залуу багш нарыг дэмжих болно" гэв.

Эх сурвалж: tass.ru

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх шугамыг шинэчлэснээр 20-25 жил засвар хийхгүй
10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх шугамыг шинэчлэснээр 20-25 жил засвар хийхгүй
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.