/2021.08.26/ Баянгол дүүргийн тав, зургадугаар хороо буюу “Магнай трейд” шатахуун түгээх станцаас Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын явц 62.3 хувьтай байна.
Харин маргааш оройноос 56 байрны 3200 өрхийн хэрэглээний халуун усыг өгнө. Үлдсэн айлуудын халуун усыг есдүгээр сарын 15 гэхэд өгөхөөр ажиллаж байгаа аж.
Ийнхүү дулааны шугамыг өргөтгөн сольсноор дахиж 20-25 жил засвар хийхгүй, дахин халуун ус таслахгүй болж байгаа юм.
Мөн хотын дарга Сүхбаатар дүүргийн 248 дугаар цэцэрлэг, 960 хүүхдийн сургууль, шинээр барих 100 ортой нэгдсэн эмнэлгийн гадна инженерийн шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төв болон 14 дүгээр хорооны ус, дулаан дамжуулах 12 дугаар төвийн дулаан, халуун, хүйтэн усны шугамын угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг Европын хөрөнгө оруулалтын банкны эх үүсвэрээс санхүүжүүлэхийг үүрэг болгов.