/2022.12.07/ УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрээр "Шинэ сэргэлт эрх зүйн шинэчлэл" чиглэлээр 10 багц хуулийн шинэчлэлт хийхээр төлөвлөж ажлаа эхлүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрээр энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Жагсагчид зүй ёсны шаардлага тавьж байгаа. Тэд "Ийм их баялагтай орон мөртлөө ард түмэн яагаад ядуураад байна. Баялгийн менежмент яагаад муу байна" гэж шаардаж байна.
Монгол Улсын баялаг хэний ч хууль бусаар эзэмшиж, хулгайлах хэрэгсэл байж болохгүй. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Ийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Энэ утгаараа өнөөдөр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, нээлттэй сонсголыг зарлахаар төлөвлөж байна. Нээлттэй сонсголоор ТББ, иргэдийн саналыг D-Parliament сайтаар дамжуулан авна. Бүх асуудлыг ард түмэнд нээлттэй дамжуулна гэлээ.