Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2022.12.07/: Өнөөдөр өрнөх онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өнөөдөр улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ.

08.30 цагт: МУИС-ийн номын санд “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2022” зөвлөлдөх уулзалт болно.

09.00 цагт: “Миллиниум плаза” төвд уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах эмнэлзүйн сургалт болно. Сургалтад 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын уламжлалт анагаах ухааны 250 эмч, мэргэжилтэн, удирдах түвшний менежерүүд хамрагдана.

10:00 цагт: АТГ-аас албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн асуудлаар цахим уулзалт хийнэ. Уулзалтын үеэр ХОМ-ийг хэрхэн мэдээлэх, хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчлүүд, үндэслэлгүй хөрөнгөжсөн болон хууль бусаар орлого олж байгаа зарим зөрчлийн талаар ярилцана.

10.00 цагт: Холбооны эрх зүйн байдлын тухай болон Сангийн эрх зүйн байдлын тухай хулийн төслүүдийн талаар олон талт цахим хэлэлцүүлгийг “Глоб интернэшнл төв”, “Монфемнет”, Иргэний нийгмийн боловсрол” ТББ-уудаас зохион байгуулна.

10:00 цагт: Монгол-Солонгосын Политехник Коллежид хэрэгжүүлсэн “Түншлэлд Суурилсан Техникийн Болон Мэргэжлийн Боловсрол, Сургалт” төслийн үр дүнг танилцуулах үйл ажиллагаа болно.

11:00 цагт: ШУТИС-д Б.Дунгаамаагийн "Монгол дээлийн зохион бүтээлт" номын нээлт болно. ШУТИС-ын 8-р байр.

“Жэрэс” ТББ-аас Европын холбооны “Свич- Эшиа” хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл-2” төслийн нээлт болно.

Өнөөдөр багавтар үүлтэй, 14-16 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 14-16 хэмийн хүйтэн байна
 
Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүнг танилцууллаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүнг танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.