Өчигдөр болсон жагсаалын үеэр 13 алба хаагч бэртжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өчигдөр болсон жагсаалын үеэр 13 алба хаагч бэртжээ

/2022.12.06/ Сүхбаатарын талбайд өчигдөр зохион байгуулагдсан жагсаал цуглааны үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах,нийгмийн дэг журам сахиулах, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн билээ.

Тэгвэл дээрх жагсаал, цуглааны үеэр жагсаалд оролцсон иргэдийн эсэргүүцлийн үед цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 13 алба хаагч биедээ гэмтэл авсан байна. Үүнээс 12 алба хаагч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1 алба хаагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Тухайлбал, алба хаагчид гар, хөл, толгой, цээжиндээ гэмтэл авч хавдсан, зулгарсан, язарсан, хамрын яс хугарсан зэрэг гэмтэл авсан, хамрын яс хугарсан гэмтэлтэй алба хаагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Жагсаалд оролцогч зарим иргэдийн зүгээс бусдыг эмх замбараагүй байдалд уриалах, Төрийн ордон руу дайрах үед иргэдийн нягтаршил, хөдөлгөөнөөс шалтгаалан 10 иргэн бэртэж гэмтэн, амьсгал давчдаж ухаан алдах зэргээр эмнэлэгийн тусламж хэрэгтэй болсон үед цагдаагийн байгууллагаас шуурхай арга хэмжээг авч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн Цагдаагийн байгууллагаас жагсаал, цуглааны үед үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 19 үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна гэлээ.

Маргааш -17 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Маргааш -17 хэм хүйтэн, багавтар үүлтэй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.