“Эрх баригч намын 30-40 гишүүн нүүрсний хулгайтай холбоотой гэсэн яриа гарч байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрх баригч намын 30-40 гишүүн нүүрсний хулгайтай холбоотой гэсэн яриа гарч байна“

/2022.12.06/ УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралджээ.

Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө. Тэрээр:

-Нүүрстэй холбоотой бүх мэдээллээ ил болго. МАН-ын гишүүд УИХ-ын танхимд бие биенээ нүүрсний хулгайч гэж дуудаж байсан мэдээллүүд хүртэл байдаг. Энэ мэдээллүүд хаачсан юм бэ. ЭТТ-д удирдах албан тушаал хашиж байсан Санхүүгийн хэлтсийн дарга хийж байсан хүн өнөөдөр Казахстанд орон сууцны хороолол барьж байна гэсэн мэдээлэл байна.

Тэгэхээр нүүрстэй холбоотой бүх гэрээ хэлэлцээрийг ил болгох ёстой. Үүнээс асуудал яригдаж эхлэх боломжтой. Тэрнээс биш бусад зүйлээр аргацааж өнгөрөөдөг байдал одоо хоцрогдсон.

Сүүлийн үед эрх баригч намын 62 гишүүний 30-40 нь нүүрсний хулгайн хэрэгт холбоотой. Их бага хэмжээгээр энэ хэрэгт холбогдсон тул мэдээллийг ил болгохгүй байна гэсэн таамгууд байна. Мөн УИХ-ын гишүүдийн 50 хувийнх нь худал ярьж, хулгай хийсэн баримт гадаадынханд байна гэдэг зүйл ч яригдсан. Хэрэв энэ үнэн бол Монголын төр өнөөдөр ямар байдалд орох вэ. Бусдын даалгавраар хөдлөх, барьцаалагдах нөхцөл байдал үүсээд байгаа юм биш биз дээ. Тиймээс АН нүүрсний хулгайтай холбоотой мэдээллүүдийг ил болгохыг шаардаж байна гэлээ.

Aljazeera: Монголд жагсагчид төрийн ордон руу дайрахыг завджээ
Aljazeera: Монголд жагсагчид төрийн ордон руу дайрахыг завджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.