/2022.12.06/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.
Тэрээр:
-Миний бие дөнгөж сая Сангийн сайдад Чингис бондын өрийн үлдэгдэл болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх захирамжид гарын үсэг зурлаа. Ингэснээр Чингис бондын 1,5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдууллаа. Мөн Хөгжлийн банканд үүссэн чанаргүй зээлийн эргэн төлөлт 805 тэрбумд хүрч шийдэгдлээ. Ингэснээр Самурай бондын 223 сая ам.долларын өрийг төлөхөд бэлэн болж Монголбанканд байршууллаа. Улмаар Хөгжлийн банк дампуурах эрдлээс аврагдаж байна гэсэн үг юм гэлээ.