Р.Отгонжаргал: Гацуур шатаасан иргэн мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Отгонжаргал: Гацуур шатаасан иргэн мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон

/2022.12.05/ Жагсаалтай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал:

-Иргэдийн үзэл бодлоо илэрхийлж буй уг жагсаал бүртгэлгүйгээр зохион байгуулагдаж байгаа. Тиймээс үндсэн хуулиа эдэлж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж, иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх тайван замаар цуглах эрхэд цагдаагийн байгууллагын зүгээс хүндэтгэлтэй хандаж байна.

Харамсалтай нь тайван замаар жагсаж буй иргэдийн жагсаалын зорилгыг өөрчлөх, архидан согтуурах зэрэг зөрчил гарч байна. Тухайлбал, ЭТТ ХХК-ийн цахим сүлжээг ашиглан ажилчдаа жагсаал цуглаанд нэгдэхийг уриалсан худал мэдээлэл тараасан байгаа. Мөн үдээс хойш бага насны хүүхдүүдийг татан оролцуулах, үймээн самуунд уриалах, төрийн эрхийг хууль бусаар авах гэх мэт гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүд хийж байна.

Өнөөдрийн жагсаалын үеэр гацуур шатаасан иргэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Мөн 4 иргэн дарагдаж хүнд, хөнгөн хэлбэрээр бэртлээ гэв.

Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсэн хүн хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсэн хүн хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.