Д.Амарбаясгалан: Нүүрсний хулгайтай холбоотойгоор 15 хүнийг АТГ-аас шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Нүүрсний хулгайтай холбоотойгоор 15 хүнийг АТГ-аас шалгаж байна

/2022.12.05/ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Ард иргэд Монгол Улсын Засгийн газарт тодорхой шаардлагууд тавьж төв талбайд жагсаж байна. Хэдий хүйтэн байгаа ч иргэд өөрсдийн үзэл бодол, бухимдлаа илэрхийлж Засгийн газар, УИХ-ыг асуудлаа шийдвэрлэхийг шаардаж байна. Үүнтэй санал нэг байна. Сүүлийн үед маш олон хулгай, дээрмийн асуудлыг ил болгосон. Үүний үр дүнг нэхсэн жагсаал цуглаан болж байна гэж ойлгож байна. Асуудлыг шийдвэрлүүлэх үүднээс хууль хяналтын байгууллагад хандсан гэдгийг хэлмээр байна.

Ард иргэдийн бухимдлыг төрүүлэх асуудал үүссэн гэдэгт Засгийн газар санал нэг байна. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн концессын гэрээ, Хөтлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалын асуудал гэх мэт. Хамгийн сүүлд нүүрсний хулгайн асуудал үүслээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын зүгээс эдгээр асуудлыг олон нийтэд ил тод болгож, гэмт хэрэгтнүүдэд зохих ёсны хуулийн хариуцлага хүлээлгэхээр шамдан ажиллаж байгаа гэдгийг зориуд цохон хэлмээр байна.

Өнөөдрийн байдлаар нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор 15 албан тушаалтанг АТГ-аас шалгаж байна. Гэмт буруутай эсэхийг шүүхийн байгууллага тогтооно. Гэхдээ Засгийн газрын гомдлоор тодорхой, нэр бүхий албан тушаалтнууд шалгагдаж байгаа гэдгийг хэлье.

Ард түмэн маань үзэл бодлоо илэрхийлж жагсаал зохион байгуулж байна. Засгийн газраас тэдний тавьж буй шаардлагыг хүлээн авч ажиллана. Гэхдээ олон нийтийн цугласан жагсаалыг өөр зорилгоор ашиглах, үймээн самуун дэгдээх аюул байна. Тиймээс жагсаал зохион байгуулж буй хүмүүст хандаж хэлэхэд аливаа зүйлийн яриа хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэхийг хүсье гэлээ.

Нэг сарын хугацаанд товчоодоор зөрчилтэй 33 мянган автомашин нэвтэрчээ
Нэг сарын хугацаанд товчоодоор зөрчилтэй 33 мянган автомашин нэвтэрчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.