Нэг сарын хугацаанд товчоодоор зөрчилтэй 33 мянган автомашин нэвтэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг сарын хугацаанд товчоодоор зөрчилтэй 33 мянган автомашин нэвтэрчээ

/2022.12.05/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хотын дарга цахим шилжилтийн хүрээнд хийж байгаа ажлуудын явцыг Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн салбар бүрд цахим шилжилтийн ажил үргэлжилж байна. RFID системийг комисс хүлээн авахаар ажиллаж байгаа, угсралт суурилуулалтын ажил дууссан. “E-school” боловсролын нэгдсэн платформыг 40 сургуульд нэвтрүүлж, яамтай интеграци хийх ажил эхэлсэн. Ажил 90 хувьтай үргэлжилж байна. 40 сургуульд 5000 гаруй албан хаагч, 110 мянга орчим сурагчид хамрагдахаас 89 мянга орчим карт тараагдаж, 66 мянган эцэг, эх аппликэйшн татсан, 36 сургууль платформоо суулгаж, сургалт хийсэн. Хэсгийн ахлагчийн систем бэлэн болсон. Өнгөрсөн амралтын өдөр танилцуулахад сэтгэгдэл өндөр байсан.

Камерын системийг хүлээн авах ажлыг эхлүүлсэн. Арванхоёрдугаар сарын 15-н гэхэд Улаанбаатар хотод хамгийн сүүлийн үеийн камерын системийг нэвтрүүлж эхэлнэ. Товчоодын систем жигдэрч, арваннэгдүгээр сарын 1-нээс хойш дөрвөн товчоогоор 428 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Үүнээс орон нутгийн 48 мянган тээврийн хэрэгсэл байсан. Мөн зөрчилтэй 33 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн байна” гэлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлд ерөнхий боловсролын 158 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Бид хоёр жилийн хугацаанд бүх сургуулийг цахим системд холбох зорилт тавьсан. Энэ хүрээнд дөрвөн цахим платформ нийслэлийн сургуулиудад хэрэгжиж байна” гэх мэдээллийг удирдах ажилтнуудад өгсөн юм. Хотын дарга цахим шилжилтийн ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов.

Эх сурвалж: НЗДТГ

С.Одонтуяа: Нүүрсний хулгайн асуудалд Ардчилсан нам манлайлж ажиллана
С.Одонтуяа: Нүүрсний хулгайн асуудалд Ардчилсан нам манлайлж ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.