/2022.11.25/: Тээврийн цагдаагийн албанаас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны даргын баталсан “Нийслэлийн хэмжээнд автомашины яндангаас гарах утаанд хяналт, шалгалт хийх” удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү хяналт шалгалтын хүрээнд энэ оны 11 сарын 14-нөөс 21-ний өдрийн хугацаанд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүс, хот руу шалган нэвтрүүлэх постуудаар зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдээс ялгарах утааны хэмжээг оношилгооны төхөөрөмж, техник хэрэгслийн тусламжтайгаар шалгахад 431 тээврийн хэрэгслийн яндангаас гарах утааны хорт бодис, тортогжилтын хэмжээ хэтэрсэн байсныг илрүүлж, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгах талаар тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нарт анхааруулж ажиллаж байна.
Эх сурвалж: ТЦА