“Чингис хаан” одонт, академич Д.Доржготовд хоёр өрөө байр олголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хаан” одонт, академич Д.Доржготовд хоёр өрөө байр олголоо

May be an image of 3 people and people standing

/2022.11.25/: Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовт өчигдөр Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээсэн юм.

Академич Д.Доржготовт өчигдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч болон эрдмийн хамт олон нь хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хөрс судлалын шинжлэх ухаанд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж, “Чингис хаан” одонг мялаан хоёр өрөө байр олгохоор шийдвэрлэсэн гэдгээ дуулгалаа.

May be an image of 1 person and standing

Академич Д.Доржготов болон түүний шавь нар одоогийн байдлаар нийслэлийн хөрс болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд НЗДТГ-тай нягт хамтран ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: БШУЯ

Түгжрэлийг арилгахад ОХУ-ын “Возрождение” компани хамтран ажиллана
Түгжрэлийг арилгахад ОХУ-ын “Возрождение” компани хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.