Бээжин хот цэцэрлэгт хүрээлэнгүүд болон музейгээ хаалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжин хот цэцэрлэгт хүрээлэнгүүд болон музейгээ хаалаа

Beijing shuts malls, parks, museums as Covid cases rise

/2022.11.22/: Өнөөдөр Бээжин хотын цэцэрлэгт хүрээлэн болон музейг хаасан бөгөөд Хятадын бусад хотууд Ковид-19-ийн шинжилгээг бүх нийтээр авах журмыг сэргээлээ.

Хятад улсад өчигдөр 28,127 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь дөрөвдүгээр сарын халдварын оргил үеийн тоон үзүүлэлттэй ойртож байгаа аж. Өмнөд хэсгийн Гуанжоу хот болон баруун өмнөд Чунцин хотууд нийт тохиолдлын тал орчим хувийг эзэлж байна. Нийслэл Бээжинд тохиолдлын тоо мөн дээд амжилт тогтоож, оршин суугчдыг гэртээ үлдэхийг уриалж байна.

Хятад улс одоогийн давалгааны эсрэг тэмцэхдээ сүүлийн үеийн зохицуулалтыг туршиж байгаа бөгөөд энэ нь өргөн хүрээг хамарсан хөл хорионоос зайлсхийж, хяналт тавих арга хэмжээндээ илүү анхаарахыг зорьж байгаа юм.

Beijing shuts parks, museums as China's COVID cases rise - BusinessToday

Өчигдөр Бээжин тахал өвчний хамгийн хүнд сорилттой тулгараад байгаа тухайгаа зарласан бөгөөд хотод нэвтрэх журмыг чангатгаж, гадаадаас ирсэн хүмүүсийг гурван өдөр гэртээ байж Ковидын шинжилгээнд хамрагдахыг шаардаж байна.

Өвчний тархалтын улмаас олон музей хаагдсан бөгөөд мягмар гарагт Аз жаргалтай хөндийн зугаа цэнгэлийн парк, Чаоян цэцэрлэгт хүрээлэн зэрэг гүйгчид, иргэд олноор цуглардаг газруудыг хаана гэж мэдэгдэв. Бээжин хотод ням гарагт 962 тохиолдол бүртгэгдсэн бол өчигдөр 1,438 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Theguardian

Э.Содонтогосыг МОНЦАМЭ агентлагийн даргаар томилжээ
Э.Содонтогосыг МОНЦАМЭ агентлагийн даргаар томилжээ
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.