Э.Содонтогосыг МОНЦАМЭ агентлагийн даргаар томилжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Содонтогосыг МОНЦАМЭ агентлагийн даргаар томилжээ

/2022.11.22/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга захирамж гарган Эрдэнэцогтын Содонтогосыг мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар томилжээ.

Э.Содонтогос нь Гадаад хэлний дээд сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургууль төгссөн. Орос, англи хэлний орчуулагч, банк-зээлийн эдийн засагч мэргэжилтэй.

БНСУ-ын Кюн Хи их сургуулийн Олон улс судлалын сургуульд Олон улсын улс төр судлал-эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан. Олон улсын улс төр судлаач, эдийн засагч.

Тэрээр,

  • Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын санд орчуулагч,
  • АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт атташе, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэргэжилтэн,
  • 2009-2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Шадар туслах,
  • 2015-2022 онд Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг боловсруулах Үндэсний ажлын албаны дарга,
  • Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал зэрэг алба хашиж байжээ.

Э.Содонтогос нь олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай юм.

“Дархан-Улаанбаатар-Дархан чиглэлийн зорчигчийн галт тэрэгний аялалыг зогсооно“
“Дархан-Улаанбаатар-Дархан чиглэлийн зорчигчийн галт тэрэгний аялалыг зогсооно“
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.