Туркэд болсон халдлагыг эмэгтэй хүн үйлдсэн байж болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туркэд болсон халдлагыг эмэгтэй хүн үйлдсэн байж болзошгүй

/2022.11.14/ 10:40- Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Истанбулын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд болсон "халдлага"-ыг "терроризм" гэж сэжиглэж байгаагаа мэдэгдэв.

Индонезид болж буй Их 20-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоосоо өмнө Эрдоган энэ дэлбэрэлтийг “халдлага” гэж хэлээд, гэмт этгээдүүдийг шийтгэнэ гэдгээ амлажээ.

Тэрээр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Халдлага үйлдсэн этгээдүүд зохих шийтгэлээ авна гэдэгт манай ард түмэн итгэлтэй байж болно" гэсэн бөгөөд анхан шатны дүн шинжилгээгээр "энэхүү халдлагад эмэгтэй хүн үүнд оролцсон" гэж таамаглаж байгаа аж.

"Энэ бол террорист халдлага гэж хэлэх нь буруу байх, гэхдээ амбан захирагчийн өгсөн мэдээллээс харахад энэхүү халдлагаас террорисм ханхлаж байна" гэж Эрдоган хэлэв.

INTERACTIVE_TURKEY_BLAST_NOV13_2022

Хотын дарга Экрем Имамоглу твиттер хуудсандаа “Истикалын өргөн чөлөөнд болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлье” гэж мэдэгдсэн бөгөөд тэрээр одоогийн байдлаар ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байгаа аж.

"Аль-Жазира" агентлаг дэлбэрэлтийн ард байсан байж болзошгүй эмэгтэйн зургуудыг олж авсан бөгөөд албаныхан түүнийг PKK-ын гишүүн байсан гэж үзэж байна.

Image

Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг “A Haber” телевизэд хэлэхдээ, "Эмэгтэй гудамжинд байх вандан сандал дээр 40 гаруй минут сууж байгаа нь камерын дуранд ажиглагдсан бөгөөд түүнийг боссоноос хэдхэн минутын дараа дэлбэрэлт болсон" гэж тэр хэлэв.

Аль Жазирагийн сэтгүүлчийн мэдээлснээр, энэ хэрэгт өөр хоёр хүн оролцсон гэж албаны хүмүүс үзэж байгаа бөгөөд тэрхүү хоёр сэжигтэн нь 2000 оноос хойш төрсөн залуучууд гэдгийг эх сурвалжаас мэдсэн гэв.

Эх сурвалж: Аль Жазира

Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв таван жилийн ойгоо угтан шинэ брэнд бүтээжээ
Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв таван жилийн ойгоо угтан шинэ брэнд бүтээжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.