/2022.11.11/: Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын Үндэсний музей болон ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хамтарсан “Хаданд сийлсэн эртний урлаг” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Монгол орон нь хадны сийлмэл зургийн дурсгалаар дэлхийд хамгийн баялаг орны нэг төдийгүй тэдгээрийн агуулга, зохиомж, түүх соёлын үнэ цэнэ зэргээрээ дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татдаг билээ. Монгол улсын төдийгүй нийт хүн төрөлхтний соёлын өвийн нэг болсон хадны зургийн дурсгалыг хадгалж хамгаалах, залуу хойч үед өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах ач холбогдолтой энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхоорой.
Хаана: Монголын Үндэсний музей
Хэзээ: 2022.12.10-ны өдрийг хүртэл 09:00-18:00 цагийн хооронд