Б.Жавхлан: Нийт өрхийн 8,8 хувь нь 3,5 саяас дээш орлоготой байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Нийт өрхийн 8,8 хувь нь 3,5 саяас дээш орлоготой байна

/2022.11.11/ 2023 оны төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр:

-Энэ оны хувьд хүүхдийн мөнгийг аль болох зорилтот бүлэг рүү буюу илүү хэрэгцээтэй байгаа тэр хэсэг рүү өгөх шинэчлэлийг эхлүүллээ. Өндөр орлоготой хэсэг нь эхнээсээ татгалзаад 90 хувьд нь 100 мянган төгрөгөөр нь олгоно. Ингэснээр өмнөх жилээс 120-оод тэрбум төгрөгөөр багасна. Илүү нийгмийн салбар руугаа зарцуулагдах боломж гарч ирж байна.

ҮСХ-ноос гаргасан мэдээллээр өрхийн орлого дунджаар нийслэлд 1.9 сая , орон нутагт 1.5 сая байна. Дундаж нь 1,7 сая төгрөг гэсэн үг. Харин нийт өрхийн 8.8 хувь нь 3.5 саяас дээш орлоготой байна гэлээ.

Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн боллоо
Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн боллоо
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.