“Төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардал 480 тэрбумаар нэмэгдсэн байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардал 480 тэрбумаар нэмэгдсэн байна“

/2022.11.11/ Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Ардчилсан намаас 2023 оны төсвийг алдагдалгүй батлах шаардлага тавьж байгаа. Хэрэв алдагдалтай баталбал юуны түрүүнд бид гадаад өрөө төлөх боломжгүй болно. Хоёрдугаарт, инфляц улам нэмэгдэнэ. Төгрөгийн ханш суларч, юмны үнэ өснө. Хамгийн аюултай зүйл нь энэ бүгдээс үүдээд бизнесүүд хумигдаж эхэлнэ. Үүнээс үүдэн татварын хураамж багасаж, орлого буурна. Мөн төсвийн орлогоо хэтэрхий хөөсрүүлэн, өөдрөгөөр төсөөлсөн байна. Энэ бүгдийг бид шүүмжилж байна.

Нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ гэж байсан ч өчигдрөөс эхлэн хилийн боомтууд хаагдаад эхэллээ. Тиймээс эдгээр эрсдэлийг тооцсоны үндсэн дээр төсвийн хуулиа боловсруулах хэрэгтэй байна.

Маш их хэмнэлт хийж байгаа гэх боловч нийт 35 төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардал 480 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Яаж хэмнэлт хийснийг нь ойлгохгүй байна. Томилолт үйлчилгээний зардал 132 тэрбумаар нэмэгдэж байгаа. 2,7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт гэдэг маш их мөнгө. Нийт төсвийн урсгал зардал 15 их наяд гэдэг түүхэнд байгаагүй өндөр зардал гэлээ.

Монгол Улсын 2023 оны төсөв батлагдлаа
Монгол Улсын 2023 оны төсөв батлагдлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.