“Ирэх оны төсөв эдийн засгийн хүндрэл, учирч болох эрсдэлүүдийг даван туулахад чиглэнэ“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ирэх оны төсөв эдийн засгийн хүндрэл, учирч болох эрсдэлүүдийг даван туулахад чиглэнэ“

/2022.11.11/ Монгол Улсын 2023 оны төсвийг баталсан талаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.

Тэрээр:

-Эдийн засгийн хүндрэлтэй байгаа цаг үед тодорхой тэвчиж болох зардлуудыг бууруулж, танах тал дээр ажлын хэсэг анхаарч ажиллалаа. Засгийн газар, УИХ-аас төсвийн алдагдлыг бууруулах шийдвэр гаргасан. Төсвийн тэнцлийг сайжруулсан. Эрчим хүчний тарифын хөнгөлөлт, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж, хэмнэсэн зардлуудаар зохицуулалт хийж асуудлуудаа шийдвэрлэх арга замыг гаргаж ирсэн байгаа.

Энэ удаад төсөв батлах үйл явцад иргэдийн оролцоог хангах эхлэлийг тавилаа. Тиймээс цаашид төсвийг хаалганы цаана хэлэлцэн баталдаг биш, иргэд өөрсдөө оролцдог байх эхлэлийг тавьснаараа онцлог байлаа. 2023 оны төсөв бол эдийн засгийн хүндрэл, учирч болох эрсдэлүүдийг даван туулахад чиглэгдсэн гэв.

С.Мөнхчулуун: “Номин тав трэйд“ ХХК-д 6,9 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа
С.Мөнхчулуун: “Номин тав трэйд“ ХХК-д 6,9 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.