С.Мөнхчулуун: “Номин тав трэйд“ ХХК-д 6,9 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Мөнхчулуун: “Номин тав трэйд“ ХХК-д 6,9 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа

/2022.11.11/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун:

-"Номин тав трэйд" ХХК хямд үнийн баталгаа гэж зарладаг. Өөрөөр хэлбэл, "Өөр газрууд манайхаас хямд байвал бидэнд мэдэгдээд зөрүүгээ хоёр нугалж авч болно" гэдэг. Харин хэрэглэгчид "Номин бол хамгийн хямд үнийг тогтоодог гэж итгэдэг. Гэвч энэ нь эсрэгээрээ байсан нь тогтоодсон. Тодруулбал, хамгийн доод үнийг тогтоож байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлаж, үнэ тогтоож хууль зөрчдөг байсан. Тус компанид бараа нийлүүлэгч хүмүүс Номин компанийн тогтоосон үнээс доогуур үнээр өөр газарт бараагаа нийлүүлэх боломжгүй байдаг.

Тиймээс нийлүүлэгч талтай хийсэн "Хамтран ажиллах гэрээ"-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа. Ингэснээр Номин сүлжээ дэлгүүрийг 6,9 тэрбум төгрөгөөр торгууль оногдууллаа гэв.

О.Цогтгэрэл: Монгол Улсын хоёр хүн тутмын нэг нь ядуу байна
О.Цогтгэрэл: Монгол Улсын хоёр хүн тутмын нэг нь ядуу байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.