УКРАИН: Киев томоохон ялалт байгуулснаа зарлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИН: Киев томоохон ялалт байгуулснаа зарлалаа

A Ukrainian tank moves forward in an advance on the city of Ukraine

/2022.11.11/: Украины арми Херсоны эргэн тойронд сүүлийн өдрүүдэд томоохон амжилтад хүрч байгаа бөгөөд ОХУ өмнөд хотоос цэргээ татсан байна.

Украины цэргүүд Херсоноос хойд зүгт 50 км-ийн зайд орших Снихуривка хэмээх гол хотыг эргүүлэн авсан гэж мэдэгдэв. Киев мөн Херсоны ойролцоох хоёр фронтод нэвтэрч зарим газар 7 км урагшилсан гэлээ.

Орос улс тус хотыг орхиж эхэлсэн гэж мэдэгдээд байгаа бөгөөд энэ нь түрэмгийлэл эхэлснээс хойш Украины байгуулсан хамгийн том ялалт юм. Гэхдээ хотыг эргүүлэн авах үйл явц хэдэн долоо хоног үргэлжилж магадгүй аж.

Лхагва гарагийн мэдэгдлийг Москвагийн дайны явцад томоохон саад тотгор учруулсан үйл явдал гэж үзэж байгаа ч Украины албаныхан оросын цэргүүдийн ухралт нь маневр хийхээр бэлдсэн урхи байх боломжтой гэж үзэж байна гэв.

Генерал Залужный хэлэхдээ, түүний цэргүүд Днепр мөрний баруун эрэг буюу Херсоныг хамарсан газар нутаг дээр хоёр фронтоор урагшилж, 12 сууринг хяналтандаа авсан байна.

Снихуривка нь гол замын уулзвар дээр байрладаг бөгөөд хойд болон баруун талаараа Херсонтой хиллэдэг Николайив мужийн төмөр замын зангилаа бүс юм.

BBC graphic shows area of military control in south-eastern Ukraine - with Russian control of the area to the south and east of the Dnipro river, and limited control on the other side

Херсон бол хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтолсны дараа Оросын мэдэлд орсон бүс нутгийн анхны бөгөөд цорын ганц нийслэл байв.

Есдүгээр сарын сүүлээс эхлэн Кремль үүнийг Оросын нутаг дэвсгэр гэж үзэх болсон юм.

Лхагва гарагт Москва хотыг хамгаалах боломжгүй болсон гэж мэдэгдээд, Украиныг хоёр хуваасан гол болох Днепр мөрний баруун эргээс цэргүүдээ татна гэж мэдэгдэв.

Украйны генерал Залужный хэлэхдээ, "ОХУ-ын хангамжийн шугамууд эвдэрч, командын системүүд нь тасалдсаны дараа зугтахаас өөр сонголт үлдээгүй" гэв.

Их Британийн Батлан хамгаалахын сайдын хэлснээр Оросууд Днепр мөрний нөгөө эрэгт бетон угсралт ашиглан хамгаалалтын шугам байгуулж байгаа бололтой.

Бэн Уоллес "ОХУ хулгайлсан эд хөрөнгөө буцааж өгсөнд дэлхий нийт талархах ёсгүй" гэж мэдэгдэв.

АНУ-ын ахлах генералын хамгийн сүүлийн тооцооллоор дайн эхэлснээс хойш 2 талаас 100,000 цэрэг, 40,000 энгийн иргэн амь үрэгдсэн гэжээ.

АНУ Украинд дахин 400 сая долларын цэргийн тусламж үзүүлэхээ зарласан бөгөөд үүнд Avenger агаарын довтолгооноос хамгаалах систем, Hawk пуужингууд багтжээ.

Эх сурвалж: ВВС

Байгаль орчинд ээлтэй нийгмийг хөгжүүлэхийн төлөө хичээж ажиллахыг уриаллаа
Байгаль орчинд ээлтэй нийгмийг хөгжүүлэхийн төлөө хичээж ажиллахыг уриаллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.