Байгаль орчинд ээлтэй нийгмийг хөгжүүлэхийн төлөө хичээж ажиллахыг уриаллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгаль орчинд ээлтэй нийгмийг хөгжүүлэхийн төлөө хичээж ажиллахыг уриаллаа

May be an image of 2 people and people standing

/2022.11.11/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгох зорилгоор “Тэрбум мод сан” байгуулагдсан.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болж буй энэ цаг үед тус сангаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, сангийн ойжуулалт, ойг нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зэрэг үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд бодлогын түвшинд дэмжих, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж нар нээж, хэлсэн үгэндээ дэлхийн нийтийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн хэмжээнд анхаарал хандуулж буй цөлжилт, шар шороон шуурга зэргийг сааруулахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

May be an image of 2 people

Мөн Төв банкны зүгээс сангийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн ил тод байдлын хүрээнд бодлогоор дэмжиж ажиллана гэдгээ МонголБанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн илэрхийллээ. Түүнчлэн үндэсний хөдөлгөөний хүрээнд тэрбумаар тоологдох модыг тарьж, ургуулах, хамгаалах нэг хэрэг боловч оюун санаанд тэрбум мод тарьж ургуулах ойлголтыг төлөвшүүлэх нь чухал гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлж байлаа.

May be an image of 2 people and people standing

"Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан" нь 2022 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн төсөл хүлээн авч эхэлсэн нь энэхүү үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргасан томоохон үйл явдал болж буйг тус сангийн гүйцэтгэх захирал, Монголын Тогтвортой санхүүжилтийн (ТоС) холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндарь сангийн бүтэц, зохион байгуулалт, цаашид хэрэгжүүлэх болон санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар хийсэн танилцуулга мэдээллийн үеэрээ онцлов.

May be an image of 2 people, people sitting and people standing

Тус сан нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүний нөлөөллийг бууруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн гүйцэтгэлд хувь нэмрээ оруулан олон улсын жишигт нийцсэн итгэлцлийн сангийн жишгийг өөрийн орондоо бий болгохоор зорьж байгаа төдийгүй байгаль эх дэлхийгээ хамгаалахад иргэд олон нийтийн идэвх санаачилга, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар суурь судалгаатай, үндэслэлтэй, шинжлэх ухаанч, экологийн өндөр ач холбогдол бүхий арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхээр зорьж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг болно гэдгийг БОАЖ-ын сайд Г.Түвдэндорж “Тэрбум мод сан”-ийн албан ёсны арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ дурдаад, ногоон хөгжлийг эрхэмлэх, хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө дор бүрнээ хичээж ажиллахыг уриаллаа.

“Тэрбум мод сан”-ийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд тус сангийн санаачлагч, үүсгэн байгуулагч, байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Отроор яваа малчдад зөвлөн тусалж байхыг орон нутгийн удирдлагуудад анхааруулав
Отроор яваа малчдад зөвлөн тусалж байхыг орон нутгийн удирдлагуудад анхааруулав
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.