Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...

/2022.11.03/ Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

09.00 цагт: "Миллианум" зочид буудалд ХӨСҮТ-д "Нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээллийг бүрдүүлэх нь" сэдэвт Сүрьеэгийн лабораторын үндэсний зөвлөгөөн болно.

11.00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын III улирлын тойм мэдээллийг танилцуулна. Санхүүгийн бус үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжааны болон виртуал хөрөнгийн үйлчилгээний талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгнө. Утас: 9119-7636

11.00 цагт: Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 92 дахь удаагийн арга хэмжээ болно.

09.00-12.30 цагт: Боловсролын ерөнхий газарт Дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх”-ийн зөв туршлага, үйл ажиллагааг түгээх өдөрлөг болно. Өдөрлөгт аймаг, нийслэлийн ЕБС-ийн суралцагч, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, удирдах ажилтнууд цахим болон танхим хосолсон хэлбэрээр оролцоно.

11.00 цагт: АН-ын төв байр “Шонхор тауэр”-т тус намын “4/11 Мэдээллийн цаг”-аар Үндэсний бодлогыг хороо (ҮБХ)-ны хурлаас гарсан шийдвэр, АН-ын дэд дарга нарыг чөлөөлсөн болон бусад асуудлаар мэдээлнэ. Утас: 9100-0017

11.00 цагт: АТГ-ын гадна “Номин” группийн захирал Ш.Баярсайханы өмгөөлөгч н.Батсүх “Эрэл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэбаттай холбоотой прокуроруудад авлига өгсөн гэх хэргийн талаар мэдээлнэ.

11.30 цагт: Системийн өвчнөөр шаналж байгаа хүүхдүүдийн ээжүүдийн төлөөлөл төрийн 20 байгууллагаас "үгүй" гэх хариу авсан талаар мэдээлэл хийнэ. Утас: 96064973

18.00 цагт: Монгол Улс, Оросын Холбооны улс хооронд дипломат харилцаа тогтоосны 101 жилийн ой, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн нээлт Соёлын Төв өргөөнд болно.

Туул, Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-ын туршлагыг судлаж, хамтран ажиллана
Туул, Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-ын туршлагыг судлаж, хамтран ажиллана
 
Чингис хааны музейд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл дэлгэгдлээ
Чингис хааны музейд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл дэлгэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.