“Баку-2022” жүдо бөхийн их дуулгад Монголын 18 бөх барилдана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Баку-2022” жүдо бөхийн их дуулгад Монголын 18 бөх барилдана

18 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

/2022.11.01/: Азербайжаны нийслэл Баку хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 4-6-нд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Хишигбаярын удирдлага дор нийт 18 тамирчин өрсөлдөнө.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Цогт-Очир, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д Г.Болор-Очир, Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн нар зодоглоно.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, 57 кг-д Г.Мөнхтуяа, 63 кг-д С.Лхагвадулам, Д.Есүй, 70 кг-д Ц.Мөнгөнтуяа, Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн нар хүч үзэхээр Баку хотыг зорив. Тус тэмцээнд 62 орны 386 (эрэгтэй 218, эмэгтэй 168) тамирчин өрсөлдөх юм.

Эх сурвалж: БТСУХ

ШУУД: Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан
ШУУД: Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.