“Хүнсчин БААТАР ЭМЭГТЭЙ“ дөрвийг тодруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүнсчин БААТАР ЭМЭГТЭЙ“ дөрвийг тодруулна

/2022.10.14/ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) байгуулагдсан 10 дугаар сарын 16-ны өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон зарлаж жил бүр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жилийн хувьд Хэнийг ч ардаа орхигдуулахгүй хөгжих уриан дор тэмдэглэнэ. Цар тахал, дайн мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, үнийн өсөлт зэрэг олон сорилтуудтай нүүр тулж буй энэ үед хэнийг ч орхигдуулахгүйгээр Илүү сайн үйлдвэрлэл, Илүү сайн шим тэжээл, Илүү сайхан хүрээлэн буй орчин, Илүү сайн сайхан амьдралыг цогцлооход даян дэлхийн эв санааны нэгдлийг уриалж байна.

Манай улсын хувьд өнөөдөр Монголын Үндэсний музейд энэхүү арга хэмжээг тэмдэглэж байна.

Энэ жилийн Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээний онцлох сэдэв бол хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад асар их үүрэг гүйцэтгэдэг хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн оролцоо юм. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж буй эмэгтэйчүүдийг онцолж дөрвөн эмэгтэйг НҮБ-ын ХХААБ-аас “Хүнсчин баатар эмэгтэй” –ээр өргөмжлөх ажээ.

Түүнчлэн хүмүүсийн хооллолт, шим тэжээл, эрүүл мэндэд чухал байр суурь эзэлдэг уламжлалт хоол хүнсний ач холбогдлыг Дэлхийн хүнсний өдрөөр тодотгож, НҮБ-ын ХХААБ Монголын үндэсний музейтэй хамтран “Монголын уламжлалт идээ, ундааны соёл” тусгай үзэсгэлэн мөн гэрэл зургийн үзэсгэлэнг 10-р сарын 14-өөс 11-р сарын 14-ний хооронд олон нийтэд хүргэнэ.

Эх сурвалж: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага

Ерөнхий сайд “Говь“ компанийн Берлин дэх салбартай танилцлаа
Ерөнхий сайд “Говь“ компанийн Берлин дэх салбартай танилцлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.