О.Дархижав мөнгөн медаль хүртлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Дархижав мөнгөн медаль хүртлээ

/2022.10.14/: Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө болж байна.

Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн огцом өргөлтийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин О.Дархижав 98 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр түлхэлттэй өргөлтөөр медаль хүртээгүй ба нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзэлсэн юм.

О.Дархижав Монголын багийн гурав дахь медалийг авчирсан бөгөөд маргааш гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдөх юм.

“Өсвөрийн аврагч-2022” анхдугаар тэмцээнд V сургуулийн баг тэргүүллээ
“Өсвөрийн аврагч-2022” анхдугаар тэмцээнд V сургуулийн баг тэргүүллээ
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.