Шатахууны чанарт тавих хяналтын тогтолцоог сайжруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатахууны чанарт тавих хяналтын тогтолцоог сайжруулна

/2022.10.13/: Энэ хүрээнд БНСУ-д өнгөрсөн сарын 21-ээс 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд БНСУ-ын газрын тос, бүтээгдэхүүний хууль эрх зүй, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, чанар хяналтын тогтолцоо, татварын тогтолцоо болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар арга туршлагаас суралцаж, судаллаа.

Сургалтад Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын холбогдох албан хаагчид хамрагдлаа. Энэхүү сургалт нь БНСУ-ын КОЙКА болон УУХҮЯ, Сангийн яам хооронд байгуулсан “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх” төслийн хэлэлцээрийн хүрээнд явагдаж байна. Дээрх төслийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамж, хяналтын тогтолцоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.

7 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Анагаах ухааны чиглэлээр Япон улсад суралцах тэтгэлэг зарлагдлаа
Анагаах ухааны чиглэлээр Япон улсад суралцах тэтгэлэг зарлагдлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.