Соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааг зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааг зохион байгуулна

/2022.10.13/: Уудам эх орныхоо өнцөг булан бүрт аж төрөн суугаа соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдыг тодруулах соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааг анх удаа орон даяар зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг Соёлын яам, Соёл урлагийн газар, аймаг, нийслэлийн Соёл урлагийн газар, хээрийн судалгааны багтай хамтран зохион байгуулна. Соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааг Баруун, Зүүн, Хангайн, Төв, Говийн бүсийн дагуу зохион байгуулах юм.

Соёлын биет бус өвийн анхдугаар үзлэгийг 7 ай савын 362 өвийг хамруулан зохион байгуулна. Үүнд:

  1. Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд;
  2. Ардын язгуур урлаг;
  3. Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага;
  4. Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл;
  5. Уламжлалт арга ухаан;
  6. Мал маллах арга ухаан;
  7. Уламжлалт гар урлал зэрэг багтах юм.

Үзлэг, бүсчилсэн судалгааны үр дүнд соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх, хадгалалт хамгаалалтын нөхцөл байдал, эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, тархалтыг тогтоох, үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах, шаардлагатай хэрэглэгдэхүүн, мэдээлэл цуглуулах боломжтой ажээ.

Соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааны ажил нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 10-р сарын 15-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаанд үргэлжлэх юм.

“Хаан ордны намар 2022” музейн нээлттэй өдрүүд эхэллээ
“Хаан ордны намар 2022” музейн нээлттэй өдрүүд эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.